Цаг уур, орчны шинжилгээний хэмжлийн төрлөөр хэмжил зүйн мэргэшүүлэх сургалтыг Стандарт хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын төвийн төлөвлөгөөт сургалтын хуваарийн дагуу 10 дугаар сарын 17-21 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад төв, орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн 25 шалгалт, тохируулгын ажилтан хамрагдсан. Хэмжил зүйн тухай хууль, дүрэм журам, хэмжил зүйн суурь ойлголт, цаг уур, орчны шинжилгээний хэмжлийн эталон, нэгж дамжуулалт, шалгах арга, аргачлал, стандарт, хэмжлийн алдаа, эргэлзээг тооцоолох мэдлэг олгож, мэргэшүүлэх сургалт боллоо.

Categories: Мэдээ