Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн Хэмжил зүйн хэлтсийн Нарны цацраг судлалын хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга, баталгаажуулалт хариуцсан ахлах шинжээч, хэмжил зүйн улсын шалгагч Б.Цэрэндорж, Байгаль орчны хяналт шинжилгээний чанарын асуудал хариуцсан ахлах шинжээч Б.Алтантуяа, жолооч М.Батдэлгэр нар Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд ажиллаж байна.
Томилолтын хугацаанд Өмнөговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвд ашиглагдаж буй AWS310 нарны цацраг судлалын станцын шалгалт баталгаажуулалт хийж, Гурвантэс, Ноён, Сэврэй, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын цаг уурын өртөө, харуулуудын багаж тоног төхөөрөмж засварлаж хэмжлийн нэгдмэл байдлыг хангана.
Мөн тус төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн агаар, ус, хөрсний шинжилгээнд ашиглаж буй химийн урвалж бодисуудын хадгалалт, хамгаалалт, урвалж уусмалуудын коэффициент тогтоосон байдал болон шинжилгээний багаж, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалган тусалж ажиллана.

0 Comments