ЧИГ ҮҮРЭГ
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн хүрээнд:
- Байгаль орчны бохирдлын хяналт шинжилгээний ажлыг гүйцэтгэх, арга зүйн удирдлагаар хангах, чанарын хяналт, чанарын баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Монгол орны гадаргын болон газрын доорх ус, хот суурин газрын агаар, хөрсний чанар, цацрагийн түвшний өөрчлөлтийг тогтмол шинжлэн судалж, орчны чанар, бохирдлын төлөв байдлыг мэдээлэх,
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах Хэмжил зүйн тухай хуулийн хүрээнд:
- Ус, цаг уур, орчны улсын сүлжээнд хэрэглэгдэж буй хэмжлийн багаж, тоног төхөөрөмжүүдийг шалган, хянан баталгаажуулах үндсэн үүрэгтэй төрийн үйлчилгээний мэргэжлийн байгууллага юм.