Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 2025 оныг Байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгон зарласан. Мөн байгаль орчны салбарт төр, нийгмийн түншлэлд тулгуурласан “Стандарттай байгаль орчны салбар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорилт болгосон билээ. Хөтөлбөрийн хүрээнд ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны дотоод аудитор бэлдэх сургалт зохион байгууллаа. Сургалтад Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур орчны шинжилгээний газар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн албан хаагчдыг хамрууллаа.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Categories: Мэдээ

0 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *