БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
Монгол орны хэмжээнд байгаль орчны чанарт хяналт тавих
Байгаль орчны бохирдлын хяналт шинжилгээнийн ажлыг гүйцэтгэх, арга зүйн удирдлагаар хангах, чанарын хяналт, чанарын баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Одоо байгаль орчны сүлжээнд орон нутгийн 20 лаборатори , орчны агаарын чанарыг хянах 36 суурин харуул, гадаргын усны чанарын хяналтын 11 нуур, 76 гол мөрний 147 цэг, хаягдал усны 20 гаруй цэвэрлэх байгууламжийн 40 орчим цэг, уналын /аэрозолын цацраг идэвхи/ сорьцын 23 цэг, цацраг идэвхийн орчны фонын 35 цэг, хөрсний чанарын хяналтын 390, хүчиллэг тунадасны хяналтын 2 цэг хамрагдаж байна.
№ | Харуул, цэгийн тоо | Тодорхойлолт | |
---|---|---|---|
1 | Байгаль орчны шинжилгээний лаборатори | 21 | Орон нутгийн түвшинд орчны хяналт шинжилгээний ажлыг гүйцэтгэх /ус, агаар, хөрсний хяналт шинжилгээ/ |
2 | Агаарын чанарыг хянах харуул – Автомат суурин-9 – Автомат хөдөлгөөнт-1 – Энгийн суурин – 26 |
36 | Улаанбаатар хот болон томоохон суурин газруудын агаарын чанарыг хянах |
3 | Гадаргын усны хяналт шинжилгээний харуул | 147 | Монгол орны хэмжээнд гадаргын усны чанарыг хянах |
4 | Хөрсний чанарын хяналт шинжилгээний цэг | 390 | Аймгийн төвүүд гэх мэт томоохон төв суурин газарын хөрсний чанарыг хянах |
5 | Цацрагийн тунгийн хяналт шинжилгээний цэг | 35 | Орчны цацрагийн тунгийн хэмжилт, аэрозолын уналын сорьц авах |
6 | Хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний цэг | 2 | Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээнд орсон |
7 | Хаягдал бохир усны хяналт шинжилгээний цэг | 40 | Хаягдал усны цэвэрлэх байгууламжуудын бохир усны оролт, гаралт |

Агаарын чанарын хяналт шинжилгээ
Монгол орны хэмжээнд хотууд болон томоохон суурин газруудын агаарын чанарыг хянах 36 харуул дээр SO2, NOх, CO, О3, НС, PM10, PM2.5 зэрэг бохирдуулагчдыг ажиглалтын горимын дагуу нойтон химийн болон автомат хэмжилтийн аргаар тодорхойлж байна.
Агаарын бохирдлыг судлах анхны Улаабаатар-1 харуулыг 1977 оны 5-р сард байгуулж байсан бол 2010 оноос Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын сүлжээнд технологийн шинэчлэл хийн одоо 11 суурин автомат харуулыг агаарын чанарын хяналт шинжилгээнд ашиглаж байна.



Агаар хяналт шинжилгээний хэсэг нь орон нутгийн болон Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний дүн мэдээг өдөр бүр ЦУОШГ-ын ОШХ-т хүргүүлэх, мэдээ материалыг эмхэтгэн мэдээллийн сан үүсгэж хадгалах, ТАМСХ-д хүргэх ажлыг гүйцэтгэж байна.
Усны чанарын хяналт шинжилгээ
Гадаргын болон хаягдал усны сорьцонд pH, EC, О2, БХХ5, ПИЧ, биогенийн элементүүд, хүнд металууд, нефтийн бүтээгдэхүүн зэрэг 30 гаруй үзүүлэлтийг тодорхойлж байна. Усны чанарын хяналт-шинжилгээний дүнг жил бүр нэгтгэн боловсруулж, усны бохирдлын индексийг хяналт-шинжилгээний цэг тус бүрээр бодож, дүгнэлт хийн, үнэлгээ өгдөг. Бохирдлын индексийг бодохдоо бохирдуулах бодисын тархац, хор хөнөөл зэрэг бохирдлыг тодорхойлогч болж чадах хүчин зүйлүүдийг үндэслэн усан дахь ууссан хүчилтөрөгч, хялбар исэлдэх органик бодис, эрдэс азот болон фосфор, хром, зэс гэх мэт үзүүлэлтийг сонгон тэдгээрийн жилийн дундаж агууламжийг MNS4586-98 “Усны чанарын стандарт” /цаашид УЧС гэх/-тай харьцуулан гаргадаг.

1.Хойд мөсөн далайн ай сав 2.Номхон далайн ай сав 3.Төв азийн гадагш урсацгүй ай сав
Хүчиллэг тунадасны хяналт шинжилгээ
Тус лаборатори нь 1998 оноос Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээнд нэгдэж Улаанбаатар хот болон Тэрэлж дэхь 2 цэгт хүчиллэг тунадасны сорьц авч тунадасны усанд ионууд, агаарын аэрозольд NH4, SO2, HCl, HNO3, NH3 –ын ионуудыг тодорхойлж байна.
Хөрс, цацрагийн хяналт шинжилгээ
Хөрсний шинжилгээ. Хөрсний лаборатори нь Монгол орны хэмжээнд тогтоосон хяналтын цэгүүдээс сорьц авч хүнд металл, нефтийн бүтээгдэхүүн агрохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.
Гадаад орчны цацрагийн тунгийн чадал. Гадаад орчны цацрагийн түвшний ажиглалтыг Rados багажаар орон нутгийн 34 харуул дээр өдөр бүр 8, 14 цагт хэмжиж байгаа бөгөөд дүнг нэгтгэн боловсруулсан. 2011 оны хөтөлбөрт шинжилгээний дүнгээс үзэхэд гамма цацрагийн тунгийн чадал 0.09-0.13мкЗв/цаг байгаа нь олон жилийн дундаж үзүүлэлтээс даваагүй байна.
Агаарын уналын тунадас, тоосонцор дахь цацрагийн тунгийн хэмжил. Монгол орны хэмжээнд жил бүр агаарын чанарын хяналтын 25 цэгээс 10 хоног бүр агаарын уналын тунадас,тоосонцорын 900 сорьц авч нийлбэр бета идэвхийн хэмжилт хийж байна.
Ус орчин дахь цацрагийн тунгийн хэжил. Байгаль орчны усанд цацраг идэвхийн хяналт тогтоохдоо баталсан хөтөлбөрийн дагуу Туул голын Уу булан, Биокомбинатын орчим мөн зарим аймгуудын томоохон гол мөрнүүдээс /Хархираа, Дэлгэрмөрөн, Хэрлэн, Шарын гол, Сэлэнгэ, Хангал, Урд Тамир/ усны сорьц авч нийлбэр бетта, гамма идэвхийн хэмжилт гүйцэтгэж байна.