Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны тавдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгийн хүрээнд Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори иргэдэд байгаль орчны шинжилгээ, хэмжил зүйн салбарын орчин үеийн багаж тоног төхөөрөмж, техник технологи болон үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Та бүхэн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирснээр:
- Агаарын чанарын хяналт шинжилгээг хийх зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашин,
- Агаарын чанарын хяналт шинжилгээ хийх багажууд,
- Усны чанарын хяналт шинжилгээ хийх багаж төхөөрөмж,
- Цаг уурын автомат станц
- Бусад зарим жижиг төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй танилцах боломжтой юм.


0 Comments