ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, ЗОРИЛГО ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ТЭДГЭЭРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
- ЦУОШГ-ын үйл ажиллагааны стратегийн 4-р зорилт
- ЦУОШГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилт 2.4.4
- ЦУОШГ-ын даргын 2016 оны А/02 дугаар тушаалаар батлагдсан шинжилгээний ажлын хөтөлбөр.

ЦУОШГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
Орчны хяналт шинжилгээг хөтөлбөрийн дагуу:
- Улаанбаатар хотын 13 байршилд агаар бохирдуулах бодисыг 4-6 үзүүлэлтээр автоматаар 3167000 өгөгдөл хэмжиж www.agaar.mn цахим хуудсаар олон нийтэд түгээж, хяналт тавьж ажилласан.
- Гадаргын усны 55 сорьцод химийн 21, микробиологийн 6 үзүүлэлтээр, хаягдал бохир усны 48 сорьцод химийн 9, микробиологийн 3 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн.
- Хөрсний чанарын шинжилгээг Улаанбаатар хотын 104 цэгээс сорьц цуглуулж, анхан шатны боловсруулалт хийж, 450 уналын сорьцод бетта цацрагийн хэмжилт хийж үр дүнг ЦУОШГ-т хүргүүлсэн.
Ус, цаг уурын улсын сүлжээний хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлын хүрээнд:
- Цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд ашиглаж байгаа 55 ширхэг хэмжил зүйн тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүдийг шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгад бүрэн хамруулж, гэрчилгээ олгосон.
- Агаарын чийгшлийн 20 ажлын эталон, агаарын температурын 20 ажлын эталон, харьцангуй даралтын 15 ажлын эталоныг шалгаж баталгаажуулсан.
- Сэлэнгэ аймгийн явуулын радарт шалгалт тохируулга хийж, ажилд бэлэн болгосон.
- Өмнөговь аймгийн Гурвантэс, Орхон аймгийн Улаан-толгойд шинээр 2 цаг уурын автомат станц суурилсан. Булган, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг, Нислэгийн цаг уурын төвийн Буянт-Ухаа, Морин-Уул цаг уурын станцын 8 цаг уурын автомат станцад засвар үйлчилгээ, баталгаажуулалт хийсэн.