Байгаль орчны сайдын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 93 тоот тушаалаар Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, Багаж хэмжил зүйн төвийг нэгтгэн Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори болгон зохион байгуулсан.

Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори нь хэмжил зүйн чиглэлээр 2004, байгаль орчны хяналт шинжилгээний чиглэлээр 2009 оноос Монгол улсын Стандартчилал, Хэмжил зүйн төвөөс итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори нь Монгол орны хэмжээнд байгаль орчны чанарт хяналт тавих, цаг уурын шинжилгээний хэмжих хэрэгслийг шалгах, баталгаажуулах, шинэ хэмжих хэрэгслийг төв орон нутагт байрлуулах, тэдгээрийн үзлэг үйлчилгээг хийх, шинжилгээний зарим тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэх төв байгуулага бөгөөд байгаль орчны шинжилгээний хэлтэс, хэмжил зүйн хэлтэс, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Байгаль орчны шинжилгээний хэлтэс нь агаар, ус, хөрс, цацрагийн лаборатори, хэмжилзүйн хэлтэс нь дотроо агаарын даралтын, нарны цацраг судлалын,  чийг температурын, усны урсгалын хурд хэмжүүрийн, уртын хэмжлийн гэсэн лабораториудтай.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

БОХЗТЛ нь гадаадын болон олон улсын мэргэжлийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажилладаг. Эдгээрээс нэрлэвэл:

  • Дэлхийн цаг уурын байгуулага
  • Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээ
  • Байгаль нуурын сав газрын зөвлөл
  • Амар мөрөний сав газрын зөвлөл

ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ИТГЭМЖЛЭЛ

БОХЗТЛ нь хэмжилзүйн чиглэлээр 2004, байгаль орчны хяналт шинжилгээний чиглэлээр 2009 онуудад МУ-н стандартчлал хэмжилзүйн төвөөс итгэмжлэгдсэн.

Чанарын хяналт/Чанарын баталгааны үйл ажилгааны хүрээнд:

Сорьц авах, сорьц боловсруулах, шинжилгээ хийх нэгдсэн аргачлалыг боловсруулан мөрдөн

Дотоод хяналт

  • Орон нутгийн болон лабораторийн ажилчдын дунд хяналтын сорьц явуулан дүгнэх
  • Лабораторийн үйл ажиллагаандаа дотоод аудитыг жил бүр хийх
  • Цаг уурын станцуудад ашиглагдаж байгаа багажуудыг ээлжит үзлэгт хамруулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх

Гадаад хяналт

  • Цаг уурын хэмжих хэрэгслийн шалгалтын эталон багажуудыг олон улсын баталгаажуулалтад хамруулах
  • Зүүн Азийн Хүчиллэг Тунадасны Хяналт Шинжилгээний Төвөөс ирүүлдэг олон улсын чанарын хяналтын сорьцод шинжилгээ хийх
  • Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас ирүүлдэг олон улсын чанарын хяналтын сорьцод шинжилгээ хийх   

МЭДЭЭЛЛИЙН САН

Орчны чанарын мэдээллийн сан дараах хэсгүүдээс бүрдэнэ.

  • Агаарын чанарын мэдээллийн сан
  • Усны чанарын мэдээллийн сан
  • Хаягдал бохир усны мэдээллийн сан
  • Хөрсний чанарын мэдээллийн сан
  • Цацраг идэвхийн түвшний мэдээллийн сан

Жил бүр ЦУОШТ-үүдийн хүрээнд семинар зохион байгуулж мэргэжлийн хичээл болон лабораторийн дадлага ажлыг зохион байгуулдаг. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Дэлхий цаг уурын байгуулагаас явуулдаг лаборатори хоорондын харьцуулах туршилтанд гадаргын усны хяналт шинжилгээний чиглэлээр, Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний төвөөс жил бүр зохион байгуулдаг лаборатори хоорондын харьцуулах туршилтанд гадаргын ус, хөрс, хуурай нойтон тунадасны хяналт шинжилгээнд амжилттай оролцдог.