“Мишээл” Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан БОАЖЯ болон харьяа 10 байгууллагад буй 76 сул орон тоог олон нийтэд нээлттэй танилцуулах “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид зайлшгүй шаардлагатай ажлын байрны тухай мэдээлэл өгч ажиллалаа.
Үйл ажиллагааг давхардсан тоогоор 2000 гаруй хүн сонирхож, 1630 хүнд нээлттэй ажлын байр болон бусад мэдээлэл өгч, 50 гаруй анкетыг цаасаар мөн тооны анкет цахимаар хүлээн авсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажиллах чин хүсэлтэй иргэд төрийн үйлчилгээний болон төрийн жинхэнэ албан хаагчийн нээлттэй ажлын байрны мэдээлэл болон Төрийн албаны тухай хуулийн хүрээнд төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтын мэдээллийг БОАЖЯ-ны http://www.met.gov.mn болон Цаг уур, орчны шинжилгээний газрын http://www.namem.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.

Categories: Мэдээ