Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн эхлэлийн тайлангийн хурал боллоо.

Хуралд Уур амьсгалын өөрчлөлт бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам оролцож, төслийг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдлаа.

Тус төслийн хүрээнд 1976 онд байгуулагдсан Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид техник, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, инженер техникийн ажилтны чадавхыг сайжруулж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг 100-аас доошгүй (одоо 47 үзүүлэлтээр хэмждэг) үзүүлэлтээр хийх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3900м2 талбай бүхий 4 давхар барилга Хан-Уул дүүргийн Арцатын аманд баригдана.

Categories: Мэдээ