Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Байгаль орчны төв лабораторийн барилгын зураг төсөл, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, төслийн явцын тайлан боловсруулах, захиалагчийн хүсэлтийн дагуу ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр сонгон шалгарсан БНСУ-ын Аум & Лий Архитектс & Ассецаци компани, Солонгосын Байгаль орчны корпорац (K-ECO)-ын түншлэлтэй гэрээ байгуулж, төслийг албан ёсоор эхлүүллээ.

Тус төслийн хүрээнд 1976 онд байгуулагдсан Байгаль орчны төв лабораторид техник, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, инженер техникийн ажилтны чадавхыг сайжруулж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг 100-аас доошгүй (одоо 47 үзүүлэлтээр хэмждэг) үзүүлэлтээр хийх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3900 м2 талбай бүхий 4 давхар барилга Хан-Уул дүүргийн Арцатын аманд баригдана.

Мэдээллийн эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Categories: Мэдээ