БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др.Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 оны 06 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийсэн ба уг айлчлалын хүрээнд Тайландын талаас “Хүрээлэн буй орчны хор судлал” сэдвийн дор 4 өдрийн сургалт семинарыг зохион байгуулсан бөгөөд эрхэмсэг гүнж болон Голланд, Америк, Дани, Тайланд Улсын 8 профессор сургалтыг удирдан явуулсан ба тус сургалтад Монгол Улсын талаас БОАЖЯ, ГХЯ, ЦУОШГ, 21 аймгийн байгаль орчны шинжилгээний лабораторийн төлөөлөл, НЭМҮТ, Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ХААИС, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг байгууллагын 50 орчим албан хаагчид амжилттай оролцлоо.

Энэхүү сургалтад БОХЗТЛ-ийн агаарын инженер Д.Түмэндэлгэр, чанарын менежер-усны инженер Б.Алтантуяа, хөрсний инженер Б.Даваасүрэн, Б.Баярхулан, усны инженер С.Отгонжаргал, П.Энхжингоо, микробиологич А.Золбоо нар болон Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Завхан, Дархан, Говь-Алтай, Ховд, Сүхбаатар, Хэнтий аймгийн БОШЛ-иудын инженерүүд хамрагдан суралцаж сертификат гардан авлаа.

Categories: Мэдээ