Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний  99 жилийн ой, Дэлхийн Цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Ус, цаг уурын салбарын залуучуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.    

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ажилтан, албан хаагчдын  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдрыг хөгжүүлэх, дархлаа, хөдөлгөөнийг дэмжих, спортод хандах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгын дор зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Нислэгийн цаг уурын төв, Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори зэрэг 5 байгууллагын баг, тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.    Энэ удаагийн тэмцээний багийн нийт дүнгээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн баг, тамирчид шилдгээр шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Мэдээний эх сурвалж: https://namem.gov.mn

Categories: Мэдээ