НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн Газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнгийн хурлыг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын найрлага, эх үүсвэр”, “Өмнөговь аймгийн дулааны станцын хаягдал утааны хэмжилт ба агаарын бохирдлын тархалтын зураглал”, “Цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг хянах тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ” сэдэвт төслүүдээ танилцууллаа.

Categories: Мэдээ