Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулах үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Том ахын аялал” байгаль экологи, танин мэдэхүйн нэвтрүүлэгт Байгаль орчны шинжилгээний хэлтсийн дарга Б.Бархасрагчаа, инженер Ц.Мийдүв нар оролцож агаарын болон усны чанарын хяналт шинжилгээний тухай нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль болон Булган аймгийн Рашаант сумын сургуулийн сурагчдад танилцуулж, сурагчидтай хамт лабораторийн дадлага ажил хийлээ.

Categories: Мэдээ