Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх ажлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар /www.estandard.gov.mn/ цахимаар стандарт худалдаж авах нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандарт авахдаа заавал өөрийн биеэр ирж худалдаж авдаг байсан бол хаанаас ч хүссэн үедээ интернетээр холбогдоод худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм.

Categories: Мэдээ